Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: 200 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан

ЭМЯ-наас коронавирус, цаг үеийн мэдээллийг хүргэж байна.

Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдсэн. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 265 мянган хүн шинээр халдвар авч, 4 мянга гаруй хүн эндcэн байна. Өнгөрсөн өдрөөс өвчлөл 31 мянгаар нэмэгдэж, нас баралт 2 мянгаар буурсан байна. Харин 211 мянга гаруй хүн эдгэрчээ.

ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 200 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.

Манай улсын нийт батлагдсан тохиолдол 310 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 296 байгаа. Нийт эдгэрээд гарсан 296 хүний 14 нь сувиллын ажиглалт, тандалтад байгаа бол 10 хүн гэрийн ажиглалт тандалтад байна. Ажиглалт тандалтын хугацаа дууссан 272 хүн байгаа.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 14 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг нь үнэлбэл, найман хүний биеийн байдал хөнгөн, зургаан хүний биеийн байдал хүндэвтэр байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *