Categories
мэдээ нийгэм

“Монгол наадам цогцолбор”-ын хилийн цэсийг баталгаажуулна

“Монгол наадам цогцолбор”-ын асуудлаар Засгийн газрын 109 дүгээр батлагдсан тогтоолын дагуу Ажлын хэсэг лхагва гарагт /2020.04.15/ хуралдаж цаашид шийдвэрлэх ажлуудаа тодорхой болгов.

Нийслэлийн Засаг даргын 2017.11.24-ний өдрийн А/890 дугаар захирамжаар “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-т олгогдсон улсын тусгай хэрэгцээний газрын давхцалын асуудлыг шийдвэрлэх талаар санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрөөр ахлуулан байгуулагдаж 2 жил гаруй хугацаанд ажиллаж, Монгол Улсын Засгийн газын 2015 оны 456 дугаар тогтоолоор олгосон 12,582 га улсын тусгай хэрэгцээний газрын давхацлыг арилган, Засгийн газрын 2020.03.25-ны өдрийн 109 дүгээр тус тогтоолоор шинэчлэн батлуулсан юм.

Цаашид шийдвэрлэх дараахь ажлуудыг Ажлын хэсэгт үүрэг чиглэл болгон даалгажээ.

1. Шинэчлэн боловсруулсан Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотголыг Засгийн газарт өргөн барихтай холбогдуулан НИТХ-ын Тэргүүлэгчдэд өргөн барих бэлтгэл ажлыг хангах.

2. “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ Улсын тусгай хэрэгцээний газрын эргэлтийн 50 цэгийн бэхэлгээ хийж, хилийн цэсээ баталгаажуулах.

3. Тусгай хэрэгцээний хилийн цэс дотор үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, иргэний үйл ажиллагааг журамлах, одоогийн барилгажсан хэмжээг тэлэхгүйгээр хязгаар тогтоох.

4. БХБЯ, ГЗГЗЗГ, Нийслэл, Төв аймагтай “Тусгай хэрэгцээний газар эзэмшил, ашиглалтын гурвалсан гэрээ” байгуулах.

5. Улсын тусгай хэрэгцээний газартай давхцал үүссэн Төв аймгийн Аргалант сумын 372 иргэний гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилсөн газрын байршлыг шилжүүлэхэд шаардагдах 15,9 сая.төгрөгийг шийдвэрлүүлэх.

6. Нийслэлийн СХД-ийн нутаг дэвсгэрт хамаарах 565,8 га газрыг мэдээллийн санд бүртгэх, шинэчлэл хийх.

Ирэх долоо хоногт Ажлын хэсэг дахин хуралдаж, явц, үүргийн биелэлтийг хэлэлцэхээр болсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *