МХЕГ-аас БЗД-ийн нутаг дэвсгэрт таримал ургамлын үр хадгалах, худалдаалах үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын таримал ургамлын үр нь тарих үрийн чанар стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх зорилгоор хяналт шалгалт хийж байна.
Шалгалтад Арвиншимт газар, Ногооны үр, Хүнсний ногооны үр, Таримал ургамал, Монголын хөдөөг шинэчлэхийн төлөө фермерүүдийн холбоо, Элит үр компаниуд хамрагдсанаас нийт 18 гаруй нэр төрлийн хүнсний ногооны үрийн дээжийг авч МХЕГ–ын лабораториудад шинжилгээнд хамрууллаа.
Хяналт шалгалт үргэлжилж байна.