Хятадад бямба гаригт шинэ коронавирусийн халдварын 573 шинэ тохиолдол бүртгэгдэж, уг халдварын улмаас 35 хүн нас барсан тухай мэдээлжээ. Бямба гарагт нас барсан хүмүүсийн 34 нь Хубэй мужид, 1 нь Хэнань мужид бүртгэгджээ. Мөн тухайн өдөрт халдвар авсан байх магадлалтай 132 шинэ тохиолдол бүртгэгдэж, 2623 хүн эдгэрэн эмнэлгээс гарсан бол биеийн байдал хүнд хүний тоо 299-өөр буурч 7365 болсон байна.