Categories
мэдээ нийгэм

Он гарсаар 213 хүний амийг авран хамгаалжээ

Он гарсаар улсын хэмжээнд эхний нэг сарын байдлаар 385 удаагийн аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэгдэн, үүний улмаас 14 хүн амиа алдаж, 123 толгой мал, амьтан хорогдож, 1.4 тэрбум төгрөгийн бодит хохирол учирсан байна гэж ОБЕГ мэдээллээ.

Аврах, хор уршгийг арилгахад Онцгой байдлын байгууллагын болон бусад байгууллага, орон нутгийн нийт 2616 хүн, 536 техник хэрэгсэлтэй ажиллаж, 213 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 7.0 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.

Харин гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд онцгой байдлын байгууллага болон орон нутгаас 19.1 сая төгрөг зарцуулсан байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гамшиг, аюулт үзэгдэл, ослоос аварсан хүний тоо 711, эд хөрөнгө 19.1 тэрбум төгрөгөөр тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Тээврийн хэрэгслийн 7 дуудлагад 41 хүн, 10 техник хэрэгсэлтэй ажиллаж, автомашин, техник хэрэгслийн эд ангид хавчуулагдсан 6 хүнийг аварч, 2 цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ. Цогцос гаргах 9 дуудлагад нийт 50 хүн, 9 техник хэрэгсэлтэй ажиллаж цогцсыг ослын голомтоос гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

2020 оны нэгдүгээр сарын байдлаар аюулт үзэгдэл, ослын улмаас 14 хүн нас баржээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2 /1.7 хувь/-аар өссөн байна. Нийт нас барсан 14 хүний 12 буюу 86 хувь нь эрэгтэй бөгөөд үүний 11 буюу 92 хувь нь обьектын гал түймэрт өртсөн байна. Нас баралтын 93 хувийг обьектын гал түймэр, 7 хувийг бичил уурхайн осол эзэлж байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад обьектын гал түймэрт өртөж нас барсан хүний тоо 63 хувь өсч бичил уурхайн осолд өртөж нас барсан хүн 4 дахин буурсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *