Одон орон судлаачид нарны гадаргын хамгийн өндөр нарийвчлалтай зургийг буулгаж чаджээ. Уг зургийг Хавай Мауй арал дээр байрладаг Inouye телескопын тусламжтайгаар авсан юм байна. Энэ талаар Inouye телескопын төслийн удирдагч Т.Риммеле “Бидний ашигласан телескоп нь 30 км нарийвчлалтай. Зурагнаас харахад нар нь маш олон алтлаг ширхэгээс тогтсон бүтэцтэй. Нэг ийм алтлаг ширхэг нь Франц улсын газар нутагтай тэнцэнэ” мэдэгджээ.
Д.ЦЭРЭНДОЛГОР