Categories
мэдээ нийгэм

Гэр хорооллын айл өрхүүдэд галын аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж байна

Онцгой байдлын байгууллагаас Монгол Улсын Шадар сайдын баталсан “Гэр хорооллын айл өрхүүдийн галын аюулгүй байдлыг хангуулах төлөвлөгөөт хяналт, шалгалт”-ыг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж болон галын аюулгүй байдлын стандарт , норм нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулж, гамшгийн эрсдэлийг бууруулах, галын аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилготой тус шалгалт энэ сарын 29-нийг хүртэл үргэлжилнэ.

Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар 3023 удаагийн ахуйн гал түймэр гарсан байна. Гал түймрийн 62.9 хувийг гэр хорооллын айл өрхүүдэд илэрдэг нийтлэг зөрчил эзэлж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Гэр хорооллын айл өрхүүдэд галын аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүллээ

НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс “Гэр хорооллын айл өрхүүдийн галын аюулгүй байдлыг хангуулах төлөвлөгөөт бус шалгалт зохион байгуулах тухай” удирдамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт гарсан гал түймрийн тоо, хохирол, шалтгаан нөхцөл, судалгаан дээр үндэслэн 13,15,16,17,20 дугаар хорооны гэр хорооллын айл өрхүүдэд галын аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна.

Тус дүүргийн 20 хорооны 11 хороо нь гэр хороолол учраас дийлэнх дуудлагын 80 гаруй хувийг ахуйн гал түймрийн дуудлага эзэлдэг.

Тиймээс арга хэмжээний хүрээнд айл өрх болон объект хоорондын аюулгүй зай хэмжээ зөрчигдсөн, үнс нурмаа ил задгай асгасан, үнсний сав таггүй, цахилгааны холболт, ашиглалт, угсралтын аюулгүй байдал алдагдсан, пийшин зуухны гэмтэлтэй, яндангийн хамгаалалт хийгээгүй, залгаас буруу, бага насны хүүхдийг гэртээ цоожилж орхидог, шуурхай албаны автомашин очих боломжгүй мухар гудамж, өндөрлөг газар, өндөр хүчдэлийн шугаман дор буусан айл өрхөд мэргэжлийн заавар зөвлөгөө өгч, илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулан иргэд олон нийтэд санамж сэрэмжлүүлэг өгч ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *