Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өчигдрийн хуралдаанаар нийслэлийн замын түгжрэлийг бууруулах зорилгоор тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалтыг долоо хоногт хоёр удаа болгох санал дэмжигджээ.
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалтыг долоо хоногт хоёр удаа болгох саналдаа
- Даваа гарагт 1, 6, 3, 8
- Мягмар гарагт 2, 7, 4, 9
- Лхагва гарагт 3, 8, 5, 0
- Пүрэв гарагт 4, 9, 1, 6
- Баасан гарагт 5, 0, 2, 7 -оор төгссөн дугаартай машиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар саналдаа тусгажээ.
Мөн ажлын өдрийн өглөө, оройны оргил цагаар ачаа тээврийн машиныг явуулахгүй байх санал дэмжигдэж, НИТХ-д өргөн барихаар болжээ.
Дээрх хоёр саналыг ажил болгох эсэхийг НИТХ-ын хурлаар эцэслэн шийдвэрлэх юм байна.