Тагнуул, цагдаагийн байгууллагынхан Монголд цахим гэмт хэрэг үйлдэх гэж байсан 800 хятад иргэдийг саатуулаад байгаа. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын хуралдаанд холбогдох албаны удирдлагууд мэдээлэл хийв. Энэ үеэр ЦЕГ-ын дарга С.Баатаржав сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Цагдаагийн байгууллага энэ чиглэлээр ямар ажил хийж байсан бэ?
-Цагдаагийн байгууллага өөрийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байна. Цахим гэмт хэрэгтэй тэмцэх тасаг манайд байдаг. Энэ хэлтсийн үйл ажиллагаагаар өнөөдрийн ажлыг гүйцэтгэсэн.
-Байрлуулсан зочид буудалд хариуцлага тооцох уу?
-Байрлуулсан зочид буудалд хариуцлага тооцно. Баянзүрх дүүрэгт байрлах “Амар, Ориентал”, Баянгол дүүрэгт байрлах “Кентавр”, “Сүхбаатар дүүрэгт байрлах “Юнион” зочид буудалд хятадуудыг байрлуулсан байсан.
-Хятадын дөрөв, монголын нэг иргэнийг ямар үндэслэлээр шалгаж байна вэ?
-Бид мөрийтэй, бооцоотой тоглоом үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр шалгаж байна.