Categories
мэдээ нийгэм

Б.Хурц нарын өмгөөлөгчид Ерөнхийлөгч Х.Баттулгад хандлаа

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хэрэг тулгасан хэмээн ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнийг буруутгаж буй. Тэдний хэргийг шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Харин прокурор эсэргүүцэл бичиж, хэргийг шүүхээр болсон юм. Уг асуудалтай холбогдуулан өмгөөлөгч нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Шүүгдэгчдийн өмгөөлөгч нар Ерөнхийлөгч Х.Баттулгад төрийн нууцад хамаарах эрүүгийн хэргүүдийг олон нийтэд ил болгох хүсэлтийг гаргаж буй аж. Ингэхдээ С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн 104 хавтаст материал болон эрүүдэн шүүсэн гэх 36 хавтаст материалыг ил болгож, шүүх хуралдааныг нээлттэй хийх хүсэлтийг ҮАБЗ-ийн тэргүүнд хүргүүлж байна.

Энэ талаар өмгөөлөгч Б.Мэргэн “Өмгөөлөгч нар хэргийн материалтай танилцах маш бага хугацаа олгосон. 36 хавтаст материалыг нүүрээр нь тоолж үзвэл 15 600 орчим нүүр байгаа. Энэ бүхэнтэй шүүх дээр танилцаад, тэмдэглэл үйлдэнэ. Гэхдээ тэмдэглэлээ авч гарах боломжгүй. Бичсэн тэмдэглэлээ санаад шүүх хуралдаа бэлтгэх нь боломж хязгаарлагдмал байна. Бид робот биш.

Бид Үндсэн хуульд заасан үйлчлүүлэгчийнхээ өмгөөлүүлэх эрхийг хангаж чадахгүй, хэргийн материалтай танилцсан тэмдэглэлээ өөртөө байлгаж болохгүй, гадагшаа юм ярьж болохгүй байхад нэр бүхий улстөрчид хэргийн материалыг задруулаад байна. Тэд хаанаас энэ материалыг аваад байна вэ. Тэгээд өөртөө ашигтайгээр олон нийтэд мэдээлээд байна.

Тиймээс өмгөөлөгч болон улстөрчид харилцан тэнцвэртэй байх үүднээс энэ бүх мэдээллийг ил болгож, олон нийтэд зөв ойлголтыг өгөх хэрэгтэй байна” гэсэн байр суурийг илэрхийллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *