Categories
мэдээ нийгэм

Хяналт шалгалтаар хураагдсан тарвагануудыг устгав

Хөвсгөл аймгийн Зооноз өвчин судлалын төвөөс мэргэжлийн байгууллагуудтай хамтран тарваган тахал өвчнөөс сэргийлэх арга хэмжээний хүрээнд Мөрөн сумын Хилэнтийн гүүрэн дээр эргүүл хяналт хийв.

Энэ үеэр Цэцэрлэг сумын Жаргалант гэдэг газраас 4 ширхэг тарваганы тулмыг Мөрөн сум руу тээвэрлэж явсныг хураан авч устгасан байна. Тус аймгийн Цэцэрлэг, Цагаан-Уул, Бүрэнтогтох, Төмөрбулаг, Шинэ-Идэр, Арбулаг, Галт, Рашаант сумын нутаг буюу аймгийн нийт нутаг дэвсгэрийн 16 хувь нь тарваган тахлын байгалийн голомттой аж. Тарваган тахлын байгалийн голомт 1983, 1999, 2007, 2015 онд Цэцэрлэг, Цагаан-Уул, Шинэ-Идэр суманд идэвхжиж, хүний өвчлөлийн 8 тохиолдол бүртгэгдэж 2 хүн нас барж байсан ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *