Categories
мэдээ нийгэм

Бага насны хүүхдээ хараа хяналтгүй гол руу явуулахгүй байхыг анхаарууллаа

Image result for Баатархүү

Баяр наадмын үеэр цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжин ажилласан. Энэ үеэр гарсан гэмт хэрэг, зөрчлүүдийн талаар цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө. “Баяр наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худаг орчимд 99 хүүхэд төөрснийг цагдаагийн алба хаагчид олж, эцэг эх асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 400 хүнийг саатуулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 42 иргэнийг баривчилсан. Мөн 54 гэмт хэргийг халуун мөрөөр нь шуурхай илрүүлж ажилласан.

Энэ сарын 9-13-ны өдрүүдэд “Торгоны зам” олон улсын уралдаан Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрсөн учраас цагдаагийн байгууллага ачаалалтай ажилласан. Наадмын үеэр ноцтой гэмт хэрэг гараагүй ч зуны амралт үргэлжилж байгаа энэ үед иргэд тэр дундаа хүүхэд усанд осолдох тохиолдол нэмэгдэх хандлагатай байна” хэмээв. Тиймээс иргэддээ аль болох гол, уснаас хол амрах, усны ойролцоо согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, бага насны хүүхдээ хараа хяналтгүй гол руу явуулахгүй байхыг анхаарууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *