Categories
мэдээ нийгэм

Танилц: Түрээсийн орон сууцны журам

“Буянт-Ухаа 2” хороолол буюу 972 айлын түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй айл өрхийг энэ сарын 22-ноос бүртгэж эхэлнэ гэдгийг НОСК-иос мэдээлсэн билээ.

“Түрээсийн орон сууцыг НОСК руу шилжүүлэх болсонтой холбогдуулан хөгжлийн банкинд гэрээ хэлэлцээр хийх ажил явагдаж байна. Хамгийн гол нь бид хүүг бууруулах ямар боломж байна, төлөх хугацаа ямар байх вэ зэрэг асуудлуудыг ярилцаж байна. Эхний саналаар таван жилийн хугацаатай жилийн зургаан хувийн хүүтэй байхаар орж ирж байгаа. Хүү буурсан тохиолдолд Түрээсийн орон сууцанд орох иргэдийн төлөх мөнгөн дүн буурах боломжтой.
Үүнтэй холбоотойгоор Түрээсийн орон сууцанд хамруулах шинэ журам баталж байгаа. Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журмыг Засгийн газар гаргасантай холбоотой шинэ журам батлах шаардлагатай болж байгаа юм. Мөн хотод амьдарч байгаа гэр хорооллын иргэдэд чиглэсэн байх ёстой учраас шинэ журам баталж байгаа. Журмыг Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, НИТХ-д өргөн бариад байна” гэв. Журамд Түрээсийн орон сууцанд суур иргэд гэр хороололд амьдардаг байх ёстой гэсэн шаардлагыг тусгажээ. Мөн залуу гэр бүлийн нийгмийн даатгал төлсөн хугацаа, хүүхдийн тоо зэргийг харгалзах юм байна. Өрх толгойлсон эцэг, эхийг хүүхдийн тооноос хамааруулж хамгийн олон хүүхэдтэйгээс нь эхэлж оруулах аж.
Сонгон шалгаруулалтыг сугалаагаар явуулах уу эсвэл шууд сонгох уу гэдгийг Нийслэлийн Засаг даргын дэргэдэх хурлаар шийднэ. Ингээд түрээсийн орон сууцны журамтай танилцаарай.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *