Узбекстаны нийслэл Ташкент хотноо болж буй даамын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Le Grande Plaza зочид буудалд Азийн даамын холбоо (ADC)-ны ээлжит их хурал боллоо. Тус хуралд БНХАУ, Япон, Монгол, Казахстан, Узбекстан, Афганистаны төлөөлөгчид оролцсон байна. Хурлаар бүс нутагт даамын спортыг хөгжүүлэх талаар хэлэлцэж, 2021 оны тивийн АШТ-ийг Казахстан улс хүлээн авахаар болсон байна. Харин 2020 оны АТАШТ-ийг хаана зохион байгуулах талаар тодорхой шийдвэр гараагүй байна. Хурлаар 2019-2023 онд Азийн даамын холбоог удирдах Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг сонгосон нь чухал үйл явдлын нэг байв. Олонхийн саналаар Монгол Улсын иргэн Ч.Бат-Эрдэнэ Ерөнхийлөгчөөр улиран сонгогдож, ирэх дөрвөн жилд Азийн даамын холбоог үргэлжлүүлэн удирдахаар боллоо. Мөн ОУИМ Г.Ганжаргал тус холбооны Ерөнхий нарийн бичгийн даргын сонгуульт албыг хашихаар болсон байна.