Categories
мэдээ улс-төр

Д.Занданбатыг Монгол Улсын Ерөнхий аудитороор томиллоо

Image result for Д.Занданбат

Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлөх, томилох тухай асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцлээ. “Д.Хүрэлбаатарыг Монгол Улсын Ерөнхий аудиторын үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжье” гэсэн байнгын хорооны саналаар санал хурааж, гишүүдийн олонхи нь буюу 72.7 хувиар дэмжлээ. Мөн “Д.Занданбатыг Монгол Улсын Ерөнхий аудиторт томилохыг дэмжье” гэсэн санал 87.3 хувиар дэмжигдэж Д.Занданбат Монгол Улсын Ерөнхий аудитороор томилогдлоо. Д.Занданбат 1967 онд төрсөн, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг эдийн засагч мэргэжлээр, “Отгонтэнгэр” дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр, Монгол Улсын Эрдмийн их сургуулийг төрийн захиргааны менежментийн мэргэжлээр төгссөн, Төрийн захиргааны удирдлагын магистр зэрэгтэй. Баянзүрх дүүргийн татварын хэлтэст улсын байцаагч, Нийслэлийн татварын газарт улсын байцаагч, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн дарга, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын дарга, нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг дарга, нийслэлийн Сүхбаатар дүүргийн татварын хэлстийн дарга, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, мөн яамны Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга, Хөрөнгө оруулалт, үйлдвэрийн хэлтсийн дарга, Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *