Categories
мэдээ улс-төр

Ц.Мөнх-Оргил: Хуульзүйн байнгын хороо “ШҮҮХ” болчихоод байна

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хүний эрхийн үндэсний комиссын “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэл”-ийг сонслоо.

Энэ үеэр Л.Болд гишүүн төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт шийдэгдсэн зарим этгээдийг хууль тогтоомжийн хүрээнд нэн даруй суллах арга хэмжээ авах санал дэвшүүлсэн юм.

Уг саналд гишүүдийн санал хураахад 42.9 хувиар дэмжигдээгүй тулд Л.Болд гишүүн саналаа татсан бөгөөд уг саналдаа гишүүдийн саналыг тусган өөрчлөв. Уг шинээр гаргасан томъёололд “Хууль хяналтын байгууллагаас хууль зөрчиж гэмт хэрэгт ял тулгаж хүлээлгэх зорилгоор эрүүдэн шүүсэн нөхцөл байдал тогтоогдсон тул С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй иргэдийн эрхийг хамгаалах талаар хуулийн хүрээнд яаралтай арга хэмжээ авах” гэсэн санал нь 86.7 хувиар дэмжигдэв.

Уг саналыг нэлээд маргаантай хэлэлцсэн юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Хүний эрхийн комисстой холбоотой хууль боловсруулагдаж байгаа бол ил болго, олон нийтээр хэлэлцүүл”.

УИХ-ын гишүүн Л.Болд

Хүний эрхийн комиссын эрх үүргийг нэмэх шаардлагатай. Хорих ангийн ганц жигүүрт Б.Булганыг хэдэн сар хорьсон. Б.Булган их бухимдалтай байсан. Та нар үнэхээр дэндэж байгаа шүү гээд хашгирч байсан. Харин яг доод давхарт нь Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хорьж байсан юм билээ. Бидэнд хэлээгүй. Эдгээр хүмүүсийг эрүүдэн шүүх замаар ял хүлээлгэсэн. Одоо нэн даруй суллах хэрэгтэй”.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил

“Байнгын хорооноос хэн нэгнийг шууд сулла гэдэг чиглэл өгч болохгүй”.

Хууль зүйн, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж:

“Та нар шүүхийг шүүх гээд байгаа юм уу, хаана байна тэр шүүх чинь. Монголд шүүх гэж байхгүй болсон. Даргын даалгавраар гэмт хэрэг хүлээлгэж шоронд насаар нь хатаадаг бүлэг дээрэмчидтэй болсон”.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил

“Хууль зүйн байнгын хороо шүүх болчихоод байна”.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *