Categories
мэдээ нийгэм

Халхголын дайны ялалтын 80 жилийн ойн нээлт ирэх сарын 06-нд болно

Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангахад үнэтэй хувь нэмэр оруулсан XX зууны түүхэн үйл явдлын нэг Халхголын байлдааны ялалтын 80 жилийн ойг 2019 оны 08 дугаар сард тэмдэглэн өнгөрүүлнэ. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны долдугаар сарын 210 дугаар тогтоолоор Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг 2019 ондтэмдэглэн өнгөрүүлэх тухай шийдвэр гарсан.

Энэ хүрээнд ойд бэлтгэх, зохион байгуулах ажлын хэсгийг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан бөгөөд ойг тэмдэглэн өнгөрүүлэх аймгийн ажлын хэсгийн даргаар аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл томиллоо. Ойн арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 5 салбар хороон байгуулагдсан. Ойг зохион байгуулах хорооны хуралдаан боллоо.

Халхголын ойн хийгдэх томоохон ажлуудын нэг Халхгол суманд байрлах хөшөө дурсгалуудыг сэргээн засварлах ажил хийгдэх бөгөөд аймгийн ИТХ-аар төсөв хөрөнгийг баталж, эхний байдлаар 6 хөшөөний тендерийн ажил зарлагдаад байна Үүнд Яковлевийн хөшөө, ханан хөшөө, Ерэнбаатарын хөшөө, Хилчин дайчдын хөшөө, Монгол дайчдын хөшөө дурсгалуудыг аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар засварлах ажил хийгдэнэ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Халхголын Ялалт хөшөө, Монгол улсад цорын ганц Халхголын дайны түүх өгүүлэх “Ялалт” музейн гадна пасадыг засварлах ажил бүрэн хийгдэнэ. ОХУ-ын зүгээс тодорхой тооны хөшөө дурсгалыг засварлах ажил хийгдэх бөгөөд судалгааны ажил хийгдэж байна.

Бүтээн байгуулалтын ажлаас гадна ойтой холбоотойгоор аялагчдад зориулсан Халхголын чиглэлийн замын замын тэмдэг тэмдэглэгээг шинээр хийх юм. Үүнд замын уулзвар болоод таних тэмдэглэгээ, хөшөө дурсгалуудын байрлах тэмдэглэгээ, танилцуулгыг бүрэн шинэчлэх ажил хийгдэх юм. Аймгийн Засаг даргын Захирамжаар байгуулагдсан 5 ажлын хэсгүүд төлөвлөгөө гарган үе шаттайгаар ажлуудыг зохион байгуулж байна. ирэх сарын 06-нд Халхголын дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан аймгийн нээлтийн үйл ажиллагааг Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулах ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *