Categories
мэдээ нийгэм

Шатахуун ачиж явсан машин осолджээ

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Цогт-Өндөр багийн Чингисийн хаалга гэдэг газар Улаанбаатараас Хэнтий аймгийн Батноров сумын чиглэлд шатах, тослох материал тээвэрлэж явсан хүнд даацын ачааны автомашин осолджээ. Тодруулбал, өчигдөр 09.15 цагийн үед гарч, тус аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч гурван цаг ажилласны эцэст автомашиныг босгосон байна. Машины жолооч Т нь “Ихэр наран” ХХК-ийн “Саёонг” загварын 23 тонн түлштэй ачааны автомашиныг жолоодож явсан бөгөөд ослын улмаас зургаан тонн түлш асгарчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *