Засгийн газрын тогтоолоор 2018 оны тавдугаар сард Таван толгой түлш ХХК-ийг байгуулсан. Тус компани өнгөрсөн хугацаанд хоёр үйлдвэр ашиглалтад оруулж, өнөөдрийн хүчин чадлаараа хоногт 690 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж байгаа аж. Цаашид үйлдвэрлэх хүчин чадал нэмэгдэх боломжтой гэдгийг “Таван толгойн түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар хэллээ.
Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газраас Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Морингийн даваа орчимд, 468 айлыг хамруулан түүхий нүүрс болон сайжруулсан шахмал түлш түлсэн үеийн агаарын чанарт 10 хоногийн турш хяналт хийжээ.
Мөн ажлын хэсгийн гишүүд энэ сарын 8-ны өдөр Таван толгойн түлш ХХК-ийн үйлдвэртэй танилцаж, тулгамдаж буй асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэхээр болсон байна.