Categories
мэдээ улс-төр

Д.Эрдэнэбат: УИХ-ын дархлаа сулрах нөхцөл үүсэх вий

Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр өргөн барьсан. Уг хуулийн төсөлд УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар огцруулах асуудлыг тусгажээ. Үүнтэй холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын байр суурийг сонслоо. Тэрбээр “АН-ын хувьд ардчилсан төр, эрхзүйт төрийг хүндэлж, өнөөдөр хууль сахих үүргээ биелүүлээд, хуралдаанд сууж байна. Харамсалтай нь олон долоо хоног хуралдсангүй. Хоёр л гарц байна. Нэгдүгээрт, УИХ гишүүдийнхээ саналаар тарах. Хоёр дахь гарц нь Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөл. Хуулиараа Ерөнхийлөгч хууль санаачлах үүрэгтэй, УИХ хэлэлцэх үүрэгтэй. УИХ дахь АН-ын бүлэг даваа гарагт хуралдаж, энэ асуудлыг хэлэлцэнэ. УИХ-ын дархлаа сулрах нөхцөл үүсэх вий гэсэн болгоомжлол байгаа” хэмээв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *