Categories
мэдээ нийгэм

Манзушир хийд хүртэлх автозамын ажил 80 хувьтай үргэлжилж байна

Төв аймгийн Зуунмод сумаас Манзушир хүртэлх чиглэлийн 7,4 км авто замын зураг төслийг өнгөрсөн 2017 онд 35 сая төгрөгөөр хийж гүйцэтгэжээ. Тэгвэл тус замын эхлэл болох 0.4 км авто замын ажил энэ онд эхэлсэн байна.

Зуунмод сумаас Манзушир хүртэлх замын эхлэл 0,4 км авто замын ажил нийт 1 тэрбум 47 сая төгрөгөөр хийгдэж байгаа юм. Эхний ээлжид санхүүжилтийн 50 хувь нь улсын төсвөөс энэ онд хийгдсэн бол ирэх оны төсөвт үлдсэн хөрөнгө суугдсан байна. Замын ажлыг “Зам замын байгууламж ХХК” энэ оны найман сараас эхлэн хийж эхэлснээр одоогоор ажлын гүйцэтгэл 80 гаруй хувьтай, төсвийн гүйцэтгэл 65 хувьтай явагдаж байгаа юм.

Мөн 16 м-ын өргөнтэй гүүр, явган хүний зам, дугуйн зам, ногоон байгууламж зэрэг бүтээн байгуулалтын ажлууд ирэх оны р сард ашиглалтанд орох юм байна. Харин үлдсэн 7км авто замын ажил хэзээ эхлэх нь тодорхойгүй үлджээ.

One reply on “Манзушир хийд хүртэлх автозамын ажил 80 хувьтай үргэлжилж байна”

Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *