Монгол Улсын автотээврийн төлөөлөгчид болон ӨМӨЗО-ны Зам, харилцаа, тээврийн танхимын төлөөлөгчдийн 32 дахь удаагийн ээлжит уулзалт болж өнгөрсөн билээ.
Тус хурлаар “МУ-ын Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомт – БНХАУ-ын Ганц мод боомт” чиглэлд улс хоорондын тогтмол зорчигчийн тээврийн үйлчилгээг эхлүүлэхээр тогтсоны дагуу тээвэрлэлтийг энэ сарын 11-ний өдөр эхлүүлээд байна.
- Монголын талаас том хүн: 8,000 төгрөг
- Хүүхэд: 4,000 төгрөг
- БНХАУ-ын талаас том хүн: 20 юань
- Хүүхэд: 10 юань
Монголын автотээврийн төлөөлөгчид болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Зам харилцааны танхимын төлөөлөгчдийн ээлжит 28 дэх удаагийн уулзалтаар “Монгол Улсын Өмнөговь аймгийн Ханбогд сумаас ӨМӨЗО-ны Баяннуур хотын Уртын дунд хошууны Халиут балгас хүртэл”, “Монгол Улсын Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоос ӨМӨЗО-ны Ганц мод боомт хүртэл” гэсэн улс хоорондын тогтмол зорчигч тээвэрлэлтийн маршрутыг нээхээр харилцан тохиролцжээ.
Тус чиглэлийн тээврийн үйлчилгээг эхлүүлснээр иргэдэд стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгслээр тогтмол цагийн хуваарийн дагуу, ая тухтай үйлчилгээг хүргэх нөхцлийг бүрдүүлээд байгаа талаар Автотээврийн үндэсний төв мэдээлэв.