Categories
мэдээ спорт

П.Орхоны жинд Э.Гантуяа ДАШТ-д оролцоно

Энэ сарын 20-28-ны өдрүүдэд дэлхийн чөлөөт бөхийн тамирчид Унгарт цугларах юм.

Гэвч Унгарыг зорих Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт ороод байна. Учир нь өнгөрөгч наймдугаар сард Индонезид болсон Азийн спортын 18-р наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд түрүүлсэн гавьяат тамирчин П.Орхоноос хориотой бодис илэрсэн тул аваргын алтан медалийг нь хүчингүй болгосныг Азийн олимпийн зөвлөл, Азийн наадмыг зохион байгуулах хорооноос мэдэгдсэн. Тиймээс П.Орхон энэ удаагийн ДАШТ-ийг өнжиж, жинд нь Э.Гантуяа оролцохоор болсон байна.

Мөн Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг Унгарыг зорихоор болжээ. Гэхдээ С.Батцэцэг жин өгсөн 68 кг-ын жинд барилдах бол энэ жинд барилдахаар сонгон шалгаруулалтын тэмцээнээс эрхээ аваад байсан Ш.Түмэнцэцэг гэртээ үлдэхээр болсон байна. Учир нь тэрбээр Азийн наадмын дэд аварга болохдоо бэртэл авсан аж.. Тиймээс энэ жилийн ДАШТ-ийг өнжихөөс аргагүй болж байгаа юм. Манай тамирчид энэ сарын 16, 18-нд хоёр хуваагдан Унгарыг зорино.

ЭМЭГТЭЙ:

  • 50 кг: Э.Нарангэрэл (Хангарьд)
  • 53 кг: Э.Сумъяа (Хилчин)
  • 55 кг: Э.Даваачимэг (Хилчин)
  • 57 кг: А.Батцэцэг (Хасу-Мегастарс)
  • 59 кг: Б.Шоовдор (Хасу-Мегастарс)
  • 62 кг: Э.Гантуяа (Хилчин) (Энэ жинд өрсөлдөх эрхийг П.Орхон С.Батцэцэгийг сорилго тэмцээнд ялж эрхээ баталгаажуулаад байсан юм.)
  • 68 кг: С.Батцэцэг (Хилчин) (Энэ жинд өрсөлдөх эрхээ авсан Ш.Түмэнцэцэг Азийн наадмаас мөнгөн медаль аваад байсан ч түүний оронд С.Батцэцэгийг явуулахаар болсон байна.)
  • 72 кг: О.Насанбурмаа (Женко)
  • 76 кг: Г.Наранчимэг (Хилчин) тус тус ДАШТ-д барилдахаар болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *