Categories
мэдээ нийгэм

Орхон аймгийн Цагдаагийн газар мэдүүлэг авах, таниулах зориулалтын өрөөтэй боллоо

Орхон аймгийн Цагдаагийн газар мэдүүлэг авах, шалгах, таниулах, хүүхдийн байцаалтын 10 өрөөтэй боллоо. Цагдаагийн газрын I байранд улсын төсвийн 5.4 сая төгрөгөөр “Мэдүүлэг шалгах” гурван өрөө, Цагдаагийн газрын II байранд улсын төсвийн 15, орон нутгийн төсвийн 15 буюу нийт 30 сая төгрөгөөр мэдүүлэг байцаалтын долоон өрөө байгуулж дуу, дүрсний хяналтын камер суурилуулсан байна.

Түүнчлэн Эрүүлжүүлэн баривчлах байрыг орон нутгийн төсвийн 80 гаруй сая төгрөг, гэр хорооллын Цагдаагийн хэсгийн байрыг 50 гаруй сая төгрөгөөр засвар үйлчилгээ хийжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *