Categories
мэдээ нийгэм

Архангай аймагт 25 өрх гэрээт малчин болжээ

Архангай аймагт “Гэрээт малчин-өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих туршилтын төсөл” хэрэгжиж буй. Энэхүү төсөл нь хот суурин газраас хөдөө орон нутагт шилжин суурьшиж, мал маллах хүсэлтэй өрхийг цалин хөлстэй ажилд зуучилж, тогтвортой ажлын байр, орлоготой болоход нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм байна.

Тус төслийн хүрээнд Архангай аймгийн Батцэнгэл суманд 17 гэрээт малчин өрх, Эрдэнэмандал суманд хоёр гэрээт малчин өрх, Тариат суманд зургаан гэрээт малчин өрх нийт 25 өрхийг сумын 25 малчин ажил олгогчтой гэрээ байгуулан гэрээт малчнаар зуучлан ажлын байраар хангажээ.

Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд залуу малчдыг малжуулах арга хэмжээнд тус аймгийн Өгийнуур сумын хоёр өрх, Хашаат сумын дөрвөн өрхийг малжуулж 27,0 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *