Categories
мэдээ нийгэм

Өмнөговьд хүлэмжийн болон үр үржүүлгийн тариалалтыг хийж байна

Газар тариаланг хөгжүүлэх, тариаланчдаа дэмжих хэрэглэгчдийн хүнсний ногооны хэрэглээний 50-аас доошгүй хувийг орон нутагтаа тариалах бодлогоор Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар нь Хөдөө аж ахуйн их сургууль, Солонгосын Гёнсанбуг аймагтай 2 дахь жилдээ газар тариалангийн чиглэлээр хамтран ажиллаж байна.

Өмнөговь аймаг дахь Ногоон хэрэм төслийн 2-р ойн зурваст ХҮЛЭМЖИЙН ЦОГЦОЛБОР АЖ АХУЙГ “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн хөрөнгө оруулалтаар байгуулж өвлийн 2 ширхэг, зуны 5 ширхэг хүлэмжинд нийт 2700 мкв талбайд 13 төрлийн хүнсний ногоо, 6 төрлийн үр үржүүлгийн тариалалтыг хийж өнөөдөр ургацын баяраа хийлээ.

Манай аймгийн хэмжээнд 15 сумын 1334 иргэн, 37 аж ахуйн нэгж, 279 га талбайд тариалалт хийж байна. 294 хүлэмжинд хүнсний ногоог тарьж ургуулж байгаа бөгөөд өмнөх жилүүдтэй харьцуулахад 4 дахин өссөн үзүүлэлттэй байна. Тариаланчдаа дэмжих бодлогоор “Зөгийн үүр” хөтөлбөрт 58 тариалан эрхлэгчийг хамруулж, гадаадад туршлага судлах сургалт арга хэмжээнд оролцуулсан байна. Энэ жишгээр тун удахгүй Өмнөговьчууд хүнсий ногооны хэрэглээнийхээ 50-аас доошгүй хувийг орон нутагтаа тариалдаг болох юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *