Categories
мэдээ нийгэм

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээвэрлэлтийг бүрэн зогсоож нэмэлт зам хийж эхэлжээ

Өмнөговь аймгийн Ханбогд суманд өчигдөр шөнө болон үүрээр орсон борооны улмаас Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн авто замын 83, 86, 90, 101 км-ийн замууд дээр үерийн ус орж, замын зорчих хэсэгт гулгаа үүсэн үзэгдэх орчин хангалтгүй байгаа тул гэрлээ асааж, хурдаа тохируулан, анхаарал болгоомжтой зорчихыг Авто тээврийн үндэсний төв анхааруулав

Өчигдөр 10:00 цагаас эхлэн бороо орон Ханбогд суманд дөрвөн ч удаа үер бууж, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн автозам эвдрээд, явах боломжгүй болсон тул нүүрсний тээврийг бүрэн зогсоосон байна. Тиймээс Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын 122-132 дахь буюу 10 км газарт нэмэлт шороон зам хийх ажлыг эхлүүлжээ. Нэмэлт замыг 36 цагийн дотор дуусгаж, маргаашнаас нээхээр төлөвлөсөн байна. Мөн нүүрс тээвэрлэдэг энэхүү гол замын дөрвөн хэсгийг сэтэлж, ус зайлуулах хоолой хийж байгаа аж.

Зам зорчих аргагүй болсноос хилээр гарахаар нүүрс ачсан 200, мөн хилээс буцаж байсан 200 гаруй машин замын хажууд зогсоосон байдалтай байгааг аж.

Тус аймагт энэ сарын 14-15-нд шилжих шөнө орсон аадар борооны улмаас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын далан нурж, 127 хэсгийн хөвөө сэтэрсэн. Гэтэл эвдрэлийг засаж амжаагүй байтал дахин үер буусан нь ийнхүү замын хөдөлгөөнийг хаахад хүргэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *