Categories
мэдээ нийгэм

Голомт банк БНХАУ-ын Өвөр Монгол банктай хамтран ажиллах гэрээгээ шинэчиллээ

Энэ сарын 5-ны өдөр Монгол Улсын Голомт банк БНХАУ-ын Өвөр Монгол банктай хамтын ажиллагааны гэрээгээ шинэчлэн байгууллаа. Шинэчилсэн гэрээгээр өнгөрөгч байгуулсан банк хоорондын хадгаламжийн гэрээг сунгаж, банк хоорондын зээлийн гэрээг шинээр батламжилсан байна.

Ингэснээр Өвөо Монгол банк нь Голомт банканд юань, ам.доллар болон төгрөгийн богино хугацааны эх үүсвэр олгох боломж бүрджээ. Монгол Улстай гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажилладаг Хятадын томоохон аж ахуйн нэгжүүд ӨМӨЗО-д байрладаг. Тиймээс тус банк нь газарзүйн онцлогтоо тулгуурлан Монгол Улстай хамтран ажилладаг эдгээр аж ахуйн нэгжтэй нягт хамтран ажиллаж, бүх төрлийн банкны үйлчилгээг үзүүлж ирсэн юм.

Өвөр Монгол банк нь 1999 онд ӨМӨЗО-ы Засгийн газрын хөрөнгө оруулалттай байгуулагдсан орон нутгийн банк бөгөөд Монгол Улсаас анх удаа 2014 онд Голомт банктай юань болон ам.долларын гадаад төлбөр тооцооны хамтын ажиллагааг эхлүүлсэн түүхтэй. Эдүгээ гадаад худалдааны санхүүжилт, төгрөгийн төлбөр тооцоо, валют арилжаа, харилцан туршлага судлах хөтөлбөрүүд зэрэг олон чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлээд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *