Categories
мэдээ нийгэм

Улсын их баяр наадмаас өмнө ил задгай утастай шонг цэгцэлнэ

Улсын их баяр наадмаас өмнө ил задгай утастай шонг цэгцлэхээр болжээ. Тодруулбал, Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд төвийн зургаан дүүргийн хэмжээнд 55 мянган гэрэлтүүлэг, 46 мянган ширхэг гэрэлтүүлгийн шонд 13 аж ахуйн нэгж ашиглалт засвар үйлчилгээг хариуцан ажиллаж байна. Эхний шатны тооллогоор 1800 гаруй таггүй задгай холболттой шон байна гэж мэдээ ирүүлсэн аж.

Нарийвчилсан самналт явуулахад гэр хороолол болон орон сууцны хороолол, нийтийн эзэмшлийн газарт таггүй задгай холболттой 2640 шон байсан байна. Өнөөдрийн байдлаар 1693 шонг засварлан тагжуулж, 65 хувийн гүйцэтгэлтэй байгаа тухай албаныхан мэдээлжээ. Шонгийн таг нь төмрөөр хийсэн байдаг учир хулгайд алдагдах нь их учир жил бүр тагжуулах ажлыг хийдэг. Мөн Улаанбаатар хотын шуурхай удирдлагын зохицуулалтын төвийн 310005 дугаарын утсаар 24 цагийн турш дуудлага хүлээн авч байгаа юм. Дуудлагын дагуу, иргэдийн сошиалаар ирүүлсэн гомдлыг тухай өдөрт нь шийдвэрлэж зөрчлийг арилгаж байгаа ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *