Categories
мэдээ спорт

Бөхчүүдийн бүртгэл эхэллээ

Тулгар төрийн 2227, Их Монгол улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадамд хүч үзэх 512 бөхийн бүртгэл өнөөдөр, маргааш явагдана.

МҮБХ-ны маргааны улмаас Бөхийн өргөөг битүүмжилсэн учир Спортын төв ордонд бүртгэхээр болжээ.

Бөхчүүдийг баяр наадмын бөхийн салбар хороо бүртгэх аж. Улсын наадамд барилдах бөхчүүд өөрийн биеэр ирж бүртгүүлэх юм байна.

Үндэсний их баяр наадмын хүүхдийн барилдаанд 128 бөх барилдах бөгөөд мөн өнөөдөр, маргааш Хүүхдийн ордонд бүртгэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *