Categories
мэдээ нийгэм

О.Хонгорзул: Нэвтрүүлэг бэлтгэхэд хөгжмийн зохиолчдын үүрэг асар их

Японы “CTV” телевизийн сэтгүүлч, мэдээний найруулагч О.Хонгорзул сэтгүүлчидтэй уулзаж чөлөөт ярилцлага хийсэн юм.Тэрээр өөрийн туршлага болон Японы сэтгүүл зүйн салбарын талаар хуваалцлаа.

-Танай телевиз хэдэн ажилтантай вэ? Сэтгүүлчдийн ажлын онцлогийн талаар?

-“CTV” телевизэд нийт 200 гаруй хүн ажилладаг. Тэдний 70 гаруй нь сэтгүүлч. Сурвалжилж буй хэргийн талаар мэдээллээ цуглуулахын тулд хэрэг хариуцаж буй цагдаа, өмгөөлөгчийн гэрт нь очих тохиолдол их байдаг.

-Цалин, урамшууллын талаар? Сэтгүүлч худалдагдах тохиолдол гардаг уу?

-Сэтгүүлчдийн цалин дунджаас дээгүүр байдаг учир худалдагдах тохиолдол тун бага. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд холбоо харилцаа сайтай компанийн талаарх сөрөг мэдээллийг аль болох нийтэд цацдаггүй. Харин бодит баримтыг заавал мэдээллэнэ. Урамшууллын системийн хувьд их дэлгүүрт худалдаа хийх эрх, бараа бүтээгдэхүүн худалдан авах карт зэргийг олгодог.

-Өдөрт хэдэн цагаар ажилладаг вэ?

-Бид цаг наргүй ажилладаг. Ажлын хэт их ачааллын улмаас сурвалжлагч амиа хорлосон тохиолдол бий. Уг явдлаас хойш тав дахь өдөр 17:30-с тарахыг сануулсан дуу явдаг.

-Сэтгүүлч алдаа гаргах тохиолдол хэр их гардаг вэ?

-30, 40 жил ажилласан туршлагатай сэтгүүлч ч алдаа гаргаж болно. Манай телевиз хувь хүн алдаа гаргахыг хүлээн зөвшөөрдөг. Харин тэрхүү алдааг байгууллагын системээр шийддэг. Тэтгэвэртээ гарсан маш олон сэтгүүлчид бий. Тэднийг цагийн ажилтнаар авдаг. Тэд бидний мэдээг үзэж гаргасан алдааг хянадаг. Харин Монголд тэтгэвэртээ гарсан монгол хэлний багш нарыг дүрмийн алдаа шалгагчаар ажиллуулж болох байх.

-Японд хүүхдэд зориулсан олон нэвтрүүлэг байдаг. Тэднийг бид монголын телевизүүдээр нэвтрүүлэх боломжтой юу?

-Манай телевизээс гаргаж буй кино, нэвтрүүлэг, контентуудыг монголд нэвтрүүлэх боломжтой. Гэвч бидэнд тулгардаг асуудал нь тухайн контентынард нь явж буй дуу. Нэг нэвтрүүлэгт маш олон дууны хэсгүүдийг оруулдаг.Телевизүүд өөрсдийн дууны найруулагчтай болох хэрэгтэй. Нэвтрүүлэг бэлтгэхэд хөгжмийн зохиолчдын үүрэг асар их. Нэвтрүүлгийн ард явж буй аяыг хөгжмийн зохиолчид албан ёсоор зохиох хэрэгтэй.

-Танай телевизийн хамгийн өндөр хандалттай нэвтрүүлэг юу вэ?

– 23:00 цагийн мэдээний хөтөлбөр. Залуучууд мэдээ үзэхээ багасаж байгаа энэ үед тухайн өдрийн бүх мэдээг хураангуйлан оройн цагаар хүргэдэг. Мэдээг хөтлөгчөөс гадна олны танил хүмүүс хамт хөтөлдөг. Олны танил хүмүүс, залуу үеийнхэн мэдээг хөтөлж явуулж байгаа нь үзэгчдийн сонирхлыг татдаг.

Э.АНХМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *