Categories
мэдээ нийгэм

Төрийн байгууллагад сошиал сүлжээ ашиглахыг хориглов

Засгийн газраас Төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдсон төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчид ажлын байранд төрийн албаны интернэт сүлжээгээр олон нийтийн сүлжээ, онлайн тоглоомын болон видео сан бүхий сайтууд (Facebook, Twitter, Youtube, Instagram, Steam гэх мэт) ашиглахыг хориглосон тогтоолыг энэ сарын 23-нд гаргажээ. Энэ нь Төрийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилготой бөгөөд уг тогтоолын хэрэгжилтэд ТЕГ-аас хяналт тавих юм байна.

Албаны эх сурвалжын хэлснээр тогтоолын хэрэгжилтийн бэлтгэл ажлыг өнгөрсөн өдрүүдэд Тагнуулын ерөнхий газар болон Мэдээлэл харилцаа холбоо технологийн газраас хангасан аж.

Харин төрийн байгууллагын олон нийтийн харилцааны асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг мэдээлэл түгээх боломжоор хангаж ажиллана гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *