Олон улсын тогооч нарын 16 дахь удаагийн их наадам Турк улсын Истанбул хотноо болж Монгол тогооч нар нийт 45 алт, мөнгө, хүрэл медальтай ирлээ.
Энэхүү олон улсын тогоочдын Их наадам 2 дугаар сарын 22-25-нд болсон бөгөөд 18 орны 2000 тогооч 70 төрөлд өрсөлджээ. Манай улсаас хоёр шүүгч, 23 оролцогч, 6 дэмжигч оролцсон бөгөөд багийн болон ганцаарчилсан дүнгээр 8 алт, 23 мөнгө, 14 хүрэл медаль тус тус хүртэж, ур чадвараа гайхууллаа. Мөн 6 мастер тогооч Олон улсын шүүгчийн сургалтад хамарч ганзага дүүрэн олзтой эх орондоо ирэв.