Москва хотын Лавочкина гудамжид байрлах “Пятерочка” супермаркетад тэсрэх бөмбөг байрлуулсан гэх дуудлагын дагуу шуурхай албаныхан тус байгууламжийг шалгаж байгааг ТАСС агентлаг мэдээлэв. Тус супермаркетад байсан хүмүүсийг нүүлгэн шилжүүлсэн эсэх нь тодорхойгүй байна.
Оросын 30 хотод тэсрэх бөмбөгүүд суурилуулсан гэх 50 гаруй дуудлагыг Оросын шуурхай албаныхан өнгөрсөн 24 цагийн хугацаанд үл таних этгээдүүдээс хүлээн авсан байна. Сүүлийн үед Орост “Тэсрэх бөмбөг суурилуулсан” гэх худал мэдүүлгүүд өгөх нь олширчээ. Өнгөрөгч оны есдүгээр сарын 11-нээс хойш иймэрхүү худал мэдүүлгүүдийн улмаас нийт 4000 гаруй объектоос 2,6 сая гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.