Монгол орны үзэсгэлэнт байгалийг хамгаалан ажиллаж буй байгаль хамгаалагчдын өдөр тутмын хүнд, бэрхшээлтэй ажлыг олон нийтэд таниулах, сурталчилах зорилгоор БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, МҮОНРТ, Дэ Нейче Консерванси /TNC/ Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран “Байгаль хамгаалагч солилцоо” баримтат нэврүүлгийн зураг авалтыг хийж байна. Уг нэвтрүүлэгт Улаантайгын дархан цаазат газар, Тосонхулстай байгалийн нөөц газрын байгаль хамгаалагчдыг 1 сарын турш сэлгэн ажиллуулж, зураг авалт хийх юм.