Categories
мэдээ спорт

Америкийн үндэсний хоккейн лигийн тоглолтуудын тойм

-ӨНӨӨДӨР NHL-ГИЙН ТАЛБАЙД НИЙТ ЗУРГААН ТОГЛОЛТ БОЛЛОО-


Columbus Blue Jackets-ийн эсрэг Buffalo Sabres

Америкийн цагаар Даваа гарагын оройн 7:00 цагт Columbus Blue Jackets болон Buffalo Sabres багууд тоглож 3-2-ийн харьцаатай Blue Jackets хожлоо. Columbus Blue Jackets ийнхүү 13-7 амжилттай дорнод бүсийн дөрөдүгээр байранд эрэмблэгдэж байна. Харин Buffalo Sabres record 5-12 амжилттай дорнод бүсийн сүүлийг мушгиж байна.

Columbus Blue Jackets-аас хоёрдугаар үеийн 4:14 минутанд Pierre-Luc Dubois эхний гоолыг хийсэн. Харин гуравдугаар үед Artemi Panarin, Boone Jenner нар тус тус гоолов.

Buffalo Sabres-аас гуравдугаар үед Sam Reinhart, Evander Kane нар гоолдлоо.

Arizona Coyotes-ийн эсрэг Toronto Maple Leafs

Arizona Coyotes, Toronto Maple Leafs-ийг 4-1-ийн харьцаатай хожлоо. Arizona Coyotes 5-15 амжилттай өрнөд бүсийн сүүлийг мушгиж байгаа бол, Toronto Maple Leafs 14-8 амжилттай дорнод бүсийн хоёрт бичигдэж байна.

Arizona Coyotes-оос Эхний үеийн 9:53 секунтэд B. Perlini эхний гоолыг оруулсан бол хоёр, гуравдугаар үед O. Ekman-Larsson , M. Domi , T. Rieder нар гоолдлоо.

Toronto Maple Leafs-ээс нэр төрийн гоолыг хоёрдугаар үеийн эхний 33 секунтэд James van Riemsdyk оруулав.

Calgary Flames-ийн эсрэг Washington Capitals

Calgary Flames 4-1-ийн харьцаатай Washington Capitals-ийг буулгаж авлаа. Calgary Flames 12-8 амжилттай өрнөд бүсийн плэй оффын 6-р байранд, Washington Capitals 11-10 амжилттай дорнод бүсийн 8-р байранд тус тус эрэмлэгдэж байна.

Calgary Flames-аас эхний үеийн 4:49 секунтэд Johnny Gaudreau гоолдсон бол хоёр гуравдугаар үед Sean Monahan, Mikael Backlund, Mark Giordano нар гоолдож төгсгөлийн цэгийг тавьлаа.

Washington Capitals-аас нэгдүгээр үеийн эхний минутад Lars Eller гоолдов.

Winnipeg Jets-ийн эсрэг Nashville Predators

Америкийн цагаар Даваа гарагын оройн 8:00 цагт Nashville Predators 5-3-ийн харьцаатай Winnipeg Jets багийг буулган авлаа. Nashville Predators 12-6 амжилттай өрнөд бүсийн гуравдугаар байранд, Winnipeg Jets record 12-5 амжилттай тус бүсийн хоёрдугаар байранд тус тус эрэмлэгдэж байна.

Winnipeg Jets-ээс эхний үеийн 6:23 минутад Tyler Myers-ийн дамжуулалтаар Mathieu Perreault эхний гоолыг оруулсан. Гуравдугаар үед Tyler Myers, Mathieu Perreault нар гоолдсон ч баг нь ялагдал хүлээв.

Nashville Predators-оос эхний үед Kevin Fiala хоёрдугаар үед Ryan Johansen, Kyle Turris, Mattias гуравдугаар үед Nick Bonino тус тус гоолдов.

New Jersey Devils-ийн эсрэг Minnesota Wild

New Jersey Devils 4-3-ийн харьцаатай Minnesota Wild багийг хожлоо. New Jersey Devils 12-5 амжилттай дорнод бүсийн гуравдугаар байранд, Minnesota Wild 9-8 амжилттай өрнөд бүсийн 11-дүгээр байранд тус тус эрэмлэгдээж байна.

New Jersey Devils-ээс эхний үед Adam Henrique, хоёрдугаар үед Steven Santini, гуравдугаар үед Will Butcher, нэмэлт цагт John Moore тус тус гоолдлоо.

Minnesota Wild-ээс хоёрдугаар үед Nino Niederreiter, гуравдугаар үед Mikael Granlund дүблэдэв.

Anaheim Ducks-ийн эсрэг San Jose Sharks

Америкийн цагаар Даваа гарагын оройн 10:50 цагт Anaheim Ducks San Jose Sharks-ийг 3-2-ийн харьцаатай буулгаж авлаа. Anaheim Ducks 10 – 7 амжилттай өрнөд бүсийн долдугаар байранд, San Jose Sharks 10 – 8 амжилттай өрнөд бүсийн есдүгээр байранд эрэмблэгдэж байна.

Anaheim Ducks-аас хоёрдугаар үед Corey Perry, Rickard Rakell нар гоолдлоо.

San Jose Sharks-аас эхний үед Joonas Donskoi гуравдугаар үед Joonas Donskoi тус тус гоолдов.

Б.АМАРТҮВШИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *