Categories
мэдээ нийгэм

Төрт ёсны тэмдэглэлт өдөр үндэсний бөхийн “Шонхорууд” барилдахгүй бол бөх үзэх хэрэг байна уу

No automatic alt text available.Жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгнийг Их Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн өдөр хэмээн тэмдэглэлсээр ирсэн. Энэ өдөр монголчууд 800 зууны тэртээх үүх, түүхээрээ бахархаж, Монгол бахархлын өдөр болгон тэмдэглэж түүх, соёлын олон арга хэмжээ зохион байгуулдаг.

Мөн энэхүү төрт ёсны их баяраар чансаа өндөр шилдэг 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болж, ард түмнээ цэнгүүлдэг билээ. Гэвч сүүлийн хэдэн жил яг энэхүү төрт ёсны, түүх бахархлын өдөртэй давхцаж, Өмнөдмонголд “Алтан бүс”-ийн төлөөх бай, шагнал өндөртэй барилдаан болж байна.

Энэхүү өндөр шагналтай барилдаанд, “Алтан бүс”-ийн төлөө манай үндэсний бөхийн улсын том цолтнууд барилдаж, ард түмэн, төрт ёсны их баяраа уландаа гишгэн зодоглосоор удаж байна. Энэ жилийн Монгол бахархлын өдөрт зориулсан чансаа өндөр барилдаанд ч мөн улсын том цолтнууд барилдахгүй бололтой. Тухайлбал Өмнөдмонголд болох “Алтан бүс”-ийн барилдаанд Улсын арслан П.Бүрэнтөгс

Улсын арслан Н.Батсуурь

Улсын арслан Р.Пүрэвдагва
Улсын гарьд Б.Гончигдамба
Улсын гарьд Ө.Бат-орших
Улсын заан Б.Пүрэвсайхан
Улсын заан Н.Жаргалбаяр
Улсын харцага Т.Баасанхүү
Улсын харцага М.Бадарч
Улсын харцага О.Хангай
Улсын начин Б.Амарзаяа
Улсын начин Д.Анар
Улсын начин Б.Серик
Улсын начин Д.Тамир
Улсын начин Б.Чимэдвандан
Улсын начин Д.Энхбаяр
Аймгийн арслан Н.Золбоо
Цэргийн арслан Д.Цэрэнтогтох нар барилдах мэдүүлгээ өгсөн мэдээ байна.

Төрт ёсны тэмдэглэлт өдөр үндэсний бөхийн “Шонхорууд” барилдахгүй бол Монгол бахархлын өдөрт зориулсан барилдаан зохион байгуулж яах юм. Ард түмэн, бөх сонирхогчид том цолтнуудынхаа барилдааныг л харах гэж үнэтэй тасалбар худалдан авч, Бөхийн өргөөнд очдог.

Иймд ард түмнээсээ хүртсэн хайр хүндэтгэл, Монголын төрөөс хүртсэн үндэсний бөхийн эрхэм цолныхоо хариуд бөхчүүд төрт ёсны их баяр, тэмдэглэлт өдрөөр зодоглож, Монгол бөхийнхөө үүргээ биелүүлэх ёстой. Үндэсний өв соёлыг тээн яваа бөхчүүд өнгө мөнгөний төлөө үндэснийхээ өв соёл, ард түмнийхээ хайр хүндэтгэл рүү ийн ус цацах ёсгүй. Гэвч жил бүр дээрх бөхчүүд өндөр шагналын төлөө Өмнөдмонголыг зорих болсон нь харамсалтай.

Ж.ЭНХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *