Categories
мэдээ нийгэм

“Хөгжлийн харандаа экспо”-г өнөөдөр зориорой

“Хөгжлийн харандаа экспо” өнөөдөр МҮЭСТО-нд зохион байгуулагдана. Нийслэл хот байгууллагдсаны 378 жилийн ойг угтан хүүхдийн хөгжлийн үйлчилгээний нэр төрөл, чанар хүртээмжийг сайжруулах, сонголтыг өргөжүүлэх зорилгоор Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас санаачлан гурав дахь жилдээ “Хөгжлийн харандаа экспо” зохион байгуулж байна. Хүүхэд багачууд, эцэг эхчүүд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Эндээс хүүхдийн хөгжил, оролцооны байгууллагуудын мэдээллийг нэг дороос авах боломжтой бөгөөд байгууллагууд хөнгөлөлттэй үнээр хүүхдүүдийг бүртгэх, өөрийн байгууллагадаа гишүүнээр элсүүлэх, сэтгэлзүйн оношилгоо, зөвлөгөө, сургалт лекц, тэмцээн уралдаан болно.

Экспод:

  • Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төрийн байгууллагууд
  • Хүүхдийн хөгжлийн чиглэлд ажилладаг олон улсын, төрийн бус байгууллагууд
  • Хүүхдийн оролцооны сүлжээ байгууллагууд
  • Хүүхдийг хөгжүүлэх чиглэлээр ажилладаг урлаг, спорт, хувь хүний хөгжлийн клуб, дугуйлан, холбоо, сургалтын төвүүд, аж ахуй нэгж байгууллага
  • Хүүхдийн чөлөөт цагийг өнгөрөөх тоглоомын төв, спорт цогцолбор, кино театр, музей, урлаг соёлын газар, хүүхдийн зуслан, номын сан
  • Өдөр өнжүүлэн, сайн дурынхны клуб, хөдөлгөөн
  • Хүүхдэд зориулсан мэдээ мэдээлэлтэй хэвлэл мэдээллийн байгууллагууд
  • Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээтэй аж ахуй нэгж байгууллагууд оролцож хүүхэд гэр бүлд зориулсан хөтөлбөр үйл ажиллагаагаа танилцуулна гэж нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *