Categories
мэдээ спорт

Пол Жорж анхны тоглолтондоо 28 оноо авч багаа хожилд хөтөллөө

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны талбайд өнөөдөр гурван тоглолт явагдлаа.

Энэ удаа “Торонто рэпторс” талбайдаа “Чигаго Булсс”-ыг хүлээн авч 117:100-аар ялж шинэ улирлыг хожлоор эхлүүлсэн байна. Энэ тоглолтод төвийн тоглогч Яонас Валенчунас 23 оноо, 15 самбараас бөмбөг авч багаа тэргүүлжээ. Харин Демар де Розен 11 оноо, таван удаа самбраас бөмбөг авч, зургаан оновчтой дамжуулалт өгсөн юм. “Бухнууд”-аас төвийн тоглогч Робин Лопез талбайд 31 минутийг өнгөрүүлэхдээ 18 оноо авч сайн тоглолт үзүүлсэн байна. Энэ өдөр тэдний гол тоглогчдын нэг Никола Миротич тоглоогүй. Учир нь бэлтгэлийн үеээр Боби Портистой зодолдож нүүрэндээ гэмтэл авнаар зургаан долоо хоногийн турш тоглох боломжгүй болсон юм. Мөн Портисыг Буллсээс найман тоглолтод оролцох эрхийг нь хассан байна.

Мөн Пол Жорж, Кармело Энтони нараар хүчээ зузаатгасан “Оклахома сити тандр” талбайдаа “Нью Иорк никс”-ыг хүлээн авч 105:84-өөр хожсон байна. Энэ өдөр Пол Жорж 28 оноо авч багаа хожилд хөтөлжээ. Хуучин багийнхаа эсрэг тоглосон Кармело Энтони талбайд 33 минут тоглож 22 оноо авсан юм. Мөн Рассл Уэстбрүүк 21 оноо, 10 самбар, 16 оновчтой дамжуулалт өгч замналынхаа 80 трибл даблыг бүртгүүлсэн байна. Харин Никсээс Кристапс Форзингис 32 оноо авч гайхалтай байсан ч баг нь ялагджээ.

Энэ өдрийн сүүлийн тоглолт Лос Анжелс Клиперс болон Лос Анжелс Лекерс багуудын хооронд явагдаж Клиперс 108:92-оор илүүрхсэн байна. Клиперсээс Блек Гриффин 29 оноо авч багаа тэргүүлсэн бол Де Андре Жордан 14 оноо нэмэрлэсэн юм. Харин “Нуурийнхан”-аас Жордан Кларксон 18 оноо авсан бол драптын нэгдүгээр тойргийн хоёр дахь сонголт Лонзо Болл гурван оноо авч есөн удаа самбараас бөмбөг авсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *