Categories
мэдээ нийгэм

Өсвөр насны хоёр хүүхэд айлын цоож эвдэн хулгай хийжээ

Холбоотой Зураг

Улаанбаатар хотын хэмжээнд энэ сарын 24-ны өдрийн 05:00 цагаас 25ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас Нийт 1559 мэдээлэл шалгагдсанаас, гэмт хэргийн 68, зөрчлийн 1247, согтуугийн 398, зам тээврийн ослын 244, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 39-н үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж эхэлжээ.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо “Тахилтын … тоотод хулгай орсон байна” гэсэн мэдээллийг энэ сарын 24-нд авч шалгахад тус дүүргийн 22-р хороонд суух эрэтэй 59 настай Б -ын гэрийн цоожийг эмэгтэй 16 настай Д, эрэгтэй 15 настай Б нар эвдэж “Жи мобил”-ын гар утас, монголын нууц товчоо ном зэргийг хулгайлсныг илрүүлэн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 20-р дугаар хороо “Монос” дээд сургуулийн баруун талд овор ихтэй зүйл авч явсан хүнийг энэ сарын 24-ний 23 цагийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчид шалгахад: … тоот хашаанд байсан Баянзүрх дүүргийн 25-р хороонд суух эрэгтэй 39 настай Н -ийн эзэмшлийн “Nord Benz” автомашины 150 ам/ц аккумуляторыг Сонгинохайрхан дүүргийн 20-р хороонд суух эрэгтэй 37 настай Б нь хулгайлсныг илрүүлэн шалгаж байна.

Чингэлтэй дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэр “Усны гуравдугаар гудамжинд айлын нохой хүн хазсан байна” гэсэн мэдээллийг энэ сарын 24-нд авч шалгахад Чингэлтэй дүүргийн наймдугаар хороонд суух эмэгтэй 49 настай Г-ын зүүн хөлний булчингаас Чингэлтэй дүүргийн 9-р хороонд суух эрэгтэй 39 настай Н -ийн нохой хазаж гэмтээсэн хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *