Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Эрдэнэбат: Засгийн газар наадмын өмнө айл бүрт бэлэг барьсан

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ард түмэндээ мэндчилгээ дэвшүүлэв.

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын энэ сайхан өдрийн мэнд хүргэе. Сайхан наадаж байна уу?

-Баярлалаа. Тив дэлхий болоод Монгол орныхоо өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа монголчууддаа Их Монгол Улс байгуулагдсан 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлж байна.

Одоогоос яг нэг жилийн өмнө та Засгийн газрын тэргүүнээр сонгогдож байсан. Энэ хугацаанд хийсэн томоохон ажил, бүтээн байгуулалтаас дурдаач гэвэл юуг онцлох вэ?

-Тийм. Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон даруйдаа наадмын бэлтгэл ажил, АСЕМ-ыг зохион байгуулах үйл ажиллагааны бэлтгэлийг хангах ажил руу ханцуй шамлан орж байлаа. Түүний дараа эдийн засагт гарсан өөрчлөлт, нөхцөл байдалтай танилцаж дүгнэлт боловсруулаад цаашдаа эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн сайжруулах вэ гэдэгт анхаарлаа хандуулж, бодлого боловсруулах шаардлага тулгарсан. Ингээд эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөр боловсруулж УИХ-аар батлуулсан. Хөтөлбөрийн хүрээнд Олон улсын банк санхүүгийн байгууллагуудтай хамтарч эдийн засгийг сэргээх чиглэлд тохиролцоо хийж чадсан. Энэ хугацаанд эдийн засагт тодорхой хэмжээнд нааштай үр дүн гарлаа гэдэг нь хагас жилийн статистик тоон мэдээллүүдээс харагдсан байх. Манай Засгийн газрын зүгээс эдийн засагт гарсан өөрчлөлтийг ард түмэнд мэдрүүлэхийн тулд айл бүрт баяр наадмын өмнө бэлэг барьсан. Хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох шийдвэр гаргасан. Бид богино хугацаанд эдийн засагт нааштай өөрчлөлт авчирч чадаагүй бол энэ хэмжээний зардлыг гаргах боломжгүй байсан. Цаашдаа эдийн засгийн өсөлтөө хадгалж, хамгаалж, энэ бодлогоо үргэлжлүүлж явахыг зорьж байна.

Монгол түмэн баяр наадмаа бахдалтай сайхан угтаж байгаа нэг шалтгаан бол Эрдэнэтийн 49 хувийг энэ Засгийн газар ард түмэндээ хувьцаа болгож өгч байгаа мэдээ байна. Энэ ажил хэзээнээс хэрэгжих вэ?

-Зөвхөн Эрдэнэтийн 49 хувь биш. Бид Засгийн газрын мөрийн хөтөлбөртөө стратегийн орд газруудын хувь хишгийг ард түмэндээ олгоно гэсэн байгаа. Энэ заалтын хүрээнд Эрдэнэт, Оюутолгой, Таван толгой зэрэг үйл ажиллагаа явуулж байгаа томоохон орд газруудын хувь хишгийг ард түмэндээ олгох бололцоог бүрдүүлнэ. Эхний шатны арга хэмжээ нь Оюутолгойгоор дамжаад хэрэгжиж байгаа. Цаашдаа “Эрдэнэс монгол” компанийн үйл ажиллагааг сайжруулж, энэ компаниар дамжуулаад ард түмэндээ хувь хүртээх бололцоо боломжийг манай Засгийн газар бий болгоно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *