Categories
мэдээ нийгэм

​Улаан, цэнхэр өнгө бүхий “М” зөвшөөрлүүд нь зөвхөн Хүй долоо худагт үйлчилнэ

Image result for Улаан, цэнхэр өнгө бүхий “М” зөвшөөрлүүд

Тулгар төрийн 2226, Их Монгол улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллана гэдгийг Замын цагдаагийн албанынхан хэлж байв. Ингэхдээ замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах чиг үүрэг бүхий нийт 720 орчим алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах аж. Мөн энэ сарын 07-16-ны өдрүүдэд Үндэсний их баяр наадам болон бүх нийтийн амралтын өдрүүд тохиож байгаа билээ. Иймээс эдгээр өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Улсын их баяр наадмаар автомашины тусгай зөвшөөрөл “А”, “ДК”, “Ж”, “Г”, “Ү”, “Улаан-М”, “Цэнхэр М” гэсэн долоон төрлийн зөвшөөрлүүд олгогдсон. Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худаг дахь авто зогсоолын талбайн хэмжээгээр тээврийн хэрэгслийн зөвшөөрлүүд олгогджээ. Эрхэм жолооч нарыг авсан зөвшөөрлөө маршрутанд заагдсан зураглалын дагуу хөдөлгөөнд оролцож тээврийн хэрэгслээ зогсоолд байрлуулах ёстой юм байна. Тодруулбал,

Төв цэнгэлдэх хүрээлэнд: “А” “ДК” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд байрлах шинээр баригдсан зургаан давхар автомашины зогсоолд байрлана. Тус авто зогсоол нь 3, 4, 5, 6 давхаруудад тээврийн хэрэгслийн зогсоолтой.

“Г”, “Ү” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл нь Нийслэлийн гудамж буюу Хурд хорооллын урд талд байрлах “СУРУГА МОНГОЛ” ХХК-ийн автомашины зогсоолд байрлана.

“Ж” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл нь Гандийн гудамж буюу Төв цэнгэлдэх хүрээлэнгийн чанх хойно байрлах “Говийн Од” ХХК-ийн автомашины зогсоолд байрлана.

Хүй долоо худагт:

Хүй долоо худагт нийт 7000 автомашин байрлуулах бөгөөд үүнээс “Ж”, “А”, “ДК”, Улаан “М”, Цэнхэр “М, “Ү”, “Г”,” зөвшөөрөлтэй автомашин тус тус байрлуулах бүрэн боломжтой.

“Ж”, “А”, “ДК”, Улаан “М” зөвшөөрөлтэй автомашинууд Хүй долоо худаг явах замаар явж тэмдэг бүхий 2 дахь уулзвараар баруун гар тийш эргэж тус тусын тэмдэг, тэмдэглэл бүхий үйлчилгээний тойргийн баруун урд байрлах авто зогсоолд байрлуулна.

“Г”, цэнхэр “М”, “Ү” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэлүүд Хүй долоо худаг явах замаар явж тэмдэг бүхий эхний уулзвараар баруун гар тийш эргэж тус тусын тэмдэг, тэмдэглэл бүхий үйлчилгээний тойргийн зүүн талд байрлах авто зогсоолд байрлуулна.

Жич: Улаан, цэнхэр өнгө бүхий “М” зөвшөөрлүүд нь зөвхөн Хүй долоо худагт үйлчлэх бөгөөд “Ж”, “ДК”, “А”, “Ү”, “Г” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслүүд нь Хүй долоо худаг болон Төв цэнгэлдэх хүрээлэнд очих боломжтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *