Дулааны улиралд нийслэл хотын ногоон бүсийн орчимд иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж байгаатай холбогдуулан Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Зуслан дахь цагдаагийн дэд хэсэгт жижүүрийн бүрэлдэхүүн тавдугаар сарын 25-ны өдрөөс энэ оны есдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл ажиллах бөгөөд цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээг иргэд, олон нийтэд түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилготой юм байна.