Categories
мэдээ нийгэм

​Машин импортлогчид тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэв

Эко автомашин импортлогчдын холбооноос мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд тус холбооны тэргүүн Ц.Лхагважав, удирдах зөвлөлийн гишүүд, хуулийн зөвлөх нар оролцов.

Эко автомашин импортлогчдын холбооны тэргүүн Ц.Лхагважав “Эдийн засгийн хүндрэлээс гарах нэрийн дор ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаар долоон төрлийн татварыг нэмсэн. Үүний дотор эко автомашины татварыг 50 хүртэлх хувиар нэмсэн. Эко автомашин импортолдог 2000 гаруй хүн байдаг. Биднийг ченжүүд гэж муу сайнаар ярьдгаа болиоч. Бид ард түмэнд буян үйлдэж байгаа. Далай гатлаад унах унааг нь ойртуулж өгч байна. Төр засгаас ажил гуйхгүйгээр амь, амьдралаа болгоод явж байгаа жирийн иргэдээ хуулиар дарлаж байна. Өмнөх хуулиар бизнесээ төлөвлөж, зардал мөнгөө тооцчихсон хүмүүс энэ хуулийн муйхар шаардлагаар сөхөрч унаж байна. Жирийн иргэдийн шаардлагыг үл тоодог хэрнээ гадна байгууллагын шаардлагыг нэг өдрийн дотор шийдэж байна. Бид хаана амьдарч байгаа юм бэ. Бид Монгол Улсын иргэд мөн үү.

Энэ бол импортлогчдын асуудал биш. 5-7 сая төгрөгийн татварын нэмэгдэл хэрэглэгч болох иргэдэд дарамт болж очно” гэсэн байр суурийг илэрхийлэв. Мөн тэд УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт энэ сарын 8-ны дотор татвар нэмсэн хуулиа эргэж хараач гэсэн хугацаатай албан шаардлага хүргүүлж буй аж. Товлосон хугацаанд хариу өгөхгүй, шаардлагыг хангахгүй бол өлсгөлөн зарлах хүртэл тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно гэдгээ мэдэгдэв. Одоогоор Эко автомашин импортлогчдын холбоонд 2000 орчим хүн нэгдээд буй аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *