Өнөөдөр АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар утсаар ярихаар төлөвлөжээ. Энэ тухай Кремлиэс мэдээлсэн бөгөөд Цагаан ордны ажилтнууд ч төрийн тэргүүн Д.Трампын өнөөдрийн ажлын хуваарьт үүнийг тусгасан гэдгийг баталсан байна.
АНУ-ын шинэ Ерөнхийлөгч албан ёсоор ажлаа хүлээн авснаас хойш ийнхүү гурав дахь удаагаа В.Путинтэй утсаар ярих юм. Гэхдээ хоёр улсын төрийн тэргүүнүүд чухам юуны талаар ярилцах талаар тодорхой мэдээлэл одоогоор алга байна.
Ю.ДЭЛГЭР