Categories
мэдээ улс-төр

Н.Алтанхуяг Ерөнхийлөгчид нэр дэвшихээр бүртгүүллээ

Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуяг Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтээ албан ёсоор илэрхийлж бүртгүүллээ.

Нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн тэрээр сэтгүүлчдийн асуултад ийнхүү хариуллаа.

-Таны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа шалтгаан юу вэ?

-Монголчууд бид улс шиг улс болмоор байх юм. Хүмүүс маань хүн шиг амьдармаар байх юм. 2012 онд АН-ын тавьсан энэ зорилт харамсалтай нь хэрэгжиж чадаагүй тасарсан. Хүн шиг амьдарч улс шиг хөгжихөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэг оролцоо буюу энэ хаврын одоогийн Ерөнхийлөгчийн сонгууль бол маш чухал үүрэгтэй. Харамсалтай нь түүний дагуу явах үгүйг мэдэхгүй байна. Зодоон цохионтой сонгууль битгий болоосой гэж би өөрийнхөө нэрийг дэвшүүлж байгаа. Ялангуяа монголчуудыг хооронд нь талцуулдаг олон зүйл бий. Үүнийг эртхэн нийлүүлж нэгдсэн хүчирхэг Монгол болоход Ерөнхийлөгчийн үүрэг оролцоо маш их. Бид чинь гуравхан сая ч их түүхтэй ард түмэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *