Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“БЗД-т дүүрэгт даргын шийдвэр биелүүлэх гэж, Дүнжингаравт шүүхийн шийдвэр эсэргүүцэх гэж бороохой тачигналаа” нийтлэлийг “Өдрийн сонин”-оос уншаарай

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар уншигч таны гарт очлоо.

“Мартын 8-наар эмэгтэйчүүдэд өгөх бэлэг хаанаас авах вэ?” хэмээн “Өдрийн сурвалжлага” онцолжээ. Эртний Ромд эрчүүд нь гэргий нартаа бэлэг өгч, илүү анхаарал халамж тавьдаг өдөртэй байжээ. Харин Мартын 8-ны орчин үеийн түүх 1857 оны гуравдугаар сарын 8-ны өдрөөс эхтэй. Эмэгтэйчүүдээ баярлуулах баглаа цэцэг, гоёл чимэглэл, сүрчиг ямар үнэтэй байгааг энд сурвалжилжээ.

Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл “Хууль зөрчөөгүй бол Засаг даргын шийдвэрийг түдгэлзүүлэхгүй” гэж ярьжээ.

Баянзүрх дүүргийн Засг даргыг батламжилсан хотын даргын захирамжийг Захиргааны хэргийн шүүх түдгэлзүүлээд байгаа билээ. Энэ тухайд хотын дарга Су.Батболд өөрөө юу хэлснийг “Улс төр” нүүрээс хүлээн авна уу.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн найман жилийн ажилд дүн тавих ардын “экспертүүд”-ийн зөвлөлдөх хэлэлцүүлэгт Ерөнхийлөгч өөрөө оролцсон байна.

“Баримт, үзэл бодол” нүүрт “БЗД-т даргын шийдвэр биелүүлэх гэж, Дүнжингаравт шүүхийн шийдвэр эсэргүүцэх гэж бороохой тачигналаа” хэмээх нийтлэл гарчээ.

МУИС-ийн Эдийн засгийн судалгаа эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Б.Түвшинтөгс “ОУВС-гийн хөтөлбөрийн хамгийн чухал нөлөө нь тогтвортой бодлого, сахилга бат” хэмээн ярьжээ.

БНСУ-д гэрээгээр ажиллах иргэдийн түвшин тогтоох шалгалтын бүртгэл эхэлсэн тухай “Баримт, үйл явдал” нүүрээс уншаарай.

Шинжлэх ухаан, технологи нүүрт “Хатан зөгий” буюу дроны тухай мэдээлэл нийтлэгджээ.

“Болор цом” наадмын тэргүүн шагналт яруу найрагч, Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрын дарга Б.Батсайханы ярилцлагыг “Уран бүтээлч” нүүрээс хүлээн авна уу. “Болор цомд хэн ч түрүүлсэн бай над шиг муулуулах байсан” гэж тэр ярьжээ.

“Эмч” нүүрээс Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очирын ярилцлагыг уншаарай. Тус эмнэлэг өнгөрсөн онд зүрхний нээлттэй мэс заслыг 228 удаа хийжээ. Зүрх судасны мэс заслын тусламж өөр түвшинд хүрсэн гэнэ шүү.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *