Монголын талаас анх удаа туялзуур сэлэмний олон улсын шүүгчтэй боллоо. Олон улсын туялзуур сэлэмний холбооноос монголын хоёр шүүгч А.Халиунаа, Б.Цолмон нарыг олон улсын шүүгчийн зэрэг олгох шалгалтанд тэнцсэн тухай захидлыг илгээжээ. А.Халиунаа 2016 онд Саудын Арабын Даммам хотод, Б.Цолмон Японы Токио хотод Азийн зэрэглэлийн шүүгчийн болзол хангасан юм. Тэд ийн зэрэглэл ахиж Олон улсын туялзуур сэлэмний холбооны зэрэглэлийн шүүгч болж байна.
Тэд мөн өнгөрсөн долоо хоногт Азийн аварга шалгаруулах өсвөр үе, залуучуудын тэмцээнийг шүүсэн бөгөөд, энэ нь Монголын туялзуур сэлэмний түүхэн үйл явдал боллоо.
О.ӨНӨР