Categories
мэдээ нийгэм

Түрээсийн орон сууцанд орох иргэдийг бүртгэнэ

Төрийн орон сууцны корпораци “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдах иргэдийг энэ сард бүртгэхээр болжээ. “Буянт-Ухаа 2” хорооллын 68.59 ам метр талбайтай гурван өрөө 214, аймгийн төвүүдэд байгаа 146 орон сууцыг түрээслэх юм байна. Хамгийн анх өнгөрсөн онд уг хөтөлбөрийг эхлүүлэхэд 2500 орчим иргэн түрээсийн орон сууцанд орох хүсэлтээ Төрийн орон сууцны корпорацид өгч байжээ.

Гэвч 600 орчим нь л хөтөлбөрт хамрагдсан байна. Өмнө нь материалаа өгсөн ч хөтөлбөрт хамрагдаж чадаагүй иргэдийг ийнхүү дахин бүртгэж материалыг нь шинэчлэхээр болжээ. Харин шинээр бүртгүүлэх хүмүүсийн материалыг дөрөвдүгээр сард хүлээж авах юм байна. Иргэд түрээсийн орон сууцыг тав хүртэлх жилээр түрээслэх боломжтой аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *