Баярын өмнөх өдрүүд болон Битүүний өдөр томоохон зах худалдааны төвийн ачаалал эрс нэмэгддэг учир иргэд, жолооч нар аль болон хувийн тээврийн хэрэгслээс татгалзаж нийтийн тээврээр үйлчлүүлэхийг холбогдох газруудаас анхааруулж байна. Цагдаагийн байгууллагын алба хаагчид баярын өдрүүдээр гарч болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийг аюулгүй зорчуулах зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа ажээ.
Онцгой байдлын байгууллагаас баярын өдрүүдэд ердийн галлагаатай пийшин зуухны аюулгүй байдлыг хангах, эвдрэл гэмтэлгүй, зориулалтын цахилгааны утас хэрэглэхийг зөвлөж байна. Мөн баяр, амралтын өдрүүдээр байгууллага, аж ахуй нэгжүүд амрах учраас хариуцлагатай жижүүрийг томилон ажиллуулах, дохиоллын системийн бүрэн бүтэн байдлыг хангах шаардлагатай байна гэлээ.